Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан
Үйлчилгээний нөхцөл
"Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан"-ийн үйлчилгээний нөхцөл
ESPA-ийн үйлчилгээний ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд гишүүн болон хэрэглэгч болох боломж бүрэн нээлттэй. Сайтын хэрэглэгч, гишүүн нь тус сангаас өгүүлэл татах, худалдан авахын өмнө үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй зайлшгүй танилцсан байх ёстой бөгөөд үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуудлаар espa@biology.mn, altantogtokh@biology.mn хаягуудаар болон 99040664 утсаар холбогдоно.

I Үйлчилгээний ерөнхий нөхцөл
1.1 ESPA-ийн үйлчилгээний ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд гишүүн болон хэрэглэгч болох боломж бүрэн нээлттэй.
1.2 Цахимд санд буй бүтээлүүдийг унших, татаж авах бүрэн боломжтой бөгөөд та өөрийн бүтээлийг мөн цахим санд байршуулах боломжтой.
1.3 Цахим санд гишүүн болохын тулд шинэ хэрэглэгчийн бүртгэлийг үнэн зөвөөр бүрэн бөглөж, бусад гишүүдтэй давхардаагүй ID, түүнд харгалзах нууц үгийг үүсгэнэ.
1.4 Гишүүний ID болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хангана.

ESPA нь шинжлэх ухааны цахим өгүүлэл байршуулах, худалдах болон бусад үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу, хамтран ажиллах гэрээ, бусад холбогдох актыг баримтлан ажиллах болно.

II Өгүүлэл татаж авах болон худалдаж авах
Тус цахим санд буй шинжлэх ухааны өгүүллүүд нь зохиогчдын саналаар үнэгүй болон үнэтэй хоёр нөхцөлтэйгээр байршина.
Төлбөртай өгүүлэл татаж авах үедээ та дараах нөхцөлтэй зайлшгүй танилцсан байх ёстой.
2.1 Та өөрийн картаар дамжуулан онлайн худалдан авалт хийж, өгүүллийг pdf форматаар татаж авсны дараа худалдан авалтыг буцаах боломжгүй. Иймд та өөрийн сагсанд хийсэн өгүүллийг төлбөр төлөн худалдаж авахын өмнө дахин нягтлах шаардлагатайг анхаарна уу.
2.2 Цахим санд байршсан бүтээлийг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тараах, худалдахыг хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол улсын Зохиогчын Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.

III Өгүүлэл байршуулах
Та өөрийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр хийсэн шинжлэх ухааны өгүүллээ энэхүү цахим санд байрлуулах бүрэн боломжтой бөгөөд таны өгүүллийг ESPA-ын хяналтын зөвлөл хянаж үзээд зөвшөөрсөн тохиолдолд тус сайтад байршиж бусад судлаач, оюутан залуусын хүртээл болох болно. Та өөрийн шинжлэх ухааны өгүүллийг ESPA-д оруулахын сайтын үйлчилгээний ерөнхий нөхцлөөс гадна дараах нөхцлүүдийг бүрдүүлсэн байх ёстой.
3.1 Өгүүллийн бүтэц, найруулга шинжлэх ухааны өгүүлэл бичих арга зүй, стандартыг бүрэн хангасан байх.
3.2 Таны байршуулахыг хүсч буй шинжлэх ухааны өгүүлэл нь гадаадын болон дотоодын бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сайтад тавигдсан бол өөр сайт болон сэтгүүлд хэвлүүлэх албан ёсны зөвшөөрлыг авсан байх.
3.3 Хэрэв таны шинжлэх ухааны өгүүлэл тодорхой хэмжээний төлбөр төлж татаж авах нөхцөлтэйгээр байршуулах гэж байгаа бол өгүүллийн үнийн талаарх өөрийн саналаа ESPA-ын хяналтын зөвлөлд өгүүллийн хамт хүргүүлэх ёстой бөгөөд өгүүлэл сайтаар дамжуулан борлуулах үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

IV Сайтын хэрэглэгчдэд хориглох зүйлс
Сайтын зүгээс хэрэглэгчдэд дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно:
4.1 Хууль бус материал, бусдыг доромжилсон, айлгаж сүрдүүлсэн, гүтгэсэн мэдээ мэдээлэл, сайтын үйл ажиллагаатай холбоогүй, зарлалын шинж чанартай мэдээлэл оруулах;
4.2 Бусдын нэр ашиглах болон хуурамч нэр ашиглан мэдээлэл оруулах, илгээх, бусад хэрэглэгчдын мэдээллийг авах, авахыг оролцдох, бусдад дамжуулах;
4.3 Сайтын емайл хаягаар болон сайтаар дамжуулан спам, хэт их мэдээлэл бүхий захиа, нэр хаяг нь тодорхойгүй зэрэг мэдээлэл илгээх.

ESPA-д зохиогч нь тодорхойгүй болон хууль бус мэдээлэл тавигдахгүй бөгөөд хэрэглэгчдэд оюуны өмчийн болон бусад ямар нэгэн хууль зөрчих үйлдэлд оролцуулах, уриалахгүй байх болно.