Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан
Заавар, зөвлөмж
Шинжлэх ухааны өгүүлэл бичих
Сэдэв буюу гарчиг:
Өгүүллийн гарчиг нь үндсэн текстээс өөр шрифтээр бичсэн байх бөгөөд бүгдийг том үсгээр бичсэн байна. Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон байх ёстой.

Зохиогчийн хаяг:
Зөвхөн зохиогчийн овог нэрийг бичнэ.

Хураангуй /Абстракт/
Хураангуй нь ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн 8-12 мөр байвал зохино.

Түлхүүр үгс:
Өгүүллийн цөм агуулгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна.

Удиртгал:
Өгүүллийн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ, шаардлага дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж, түүнээ батлахын тулд ямар сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хичнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.

Үндсэн хэсэг:
Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол, аргазүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэнд хүрч байгаа зэргийг ишлэл баримт нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэнд заавал статистик боловсруулалт хийж бичнэ.

Судалгааны үр дүн:
Энэ хэсэгт судлаач өөрийн гаргасан үр дүнг баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

Судалгааны хязгаарлагдмал байдал:
Судалгаа нь ямагт хязгаарлагдмал хүрээнд явагддаг учраас энэ талаар дурдах хэрэгтэй. Мөн энэ судалгаанд ямар ямар асуудлыг аль талаас нь хөндсөн хийгээд ямар чиглэлээр цаашид судалгаа хийх боломжгой байгааг энэ хэсэгт дурдвал зүгээр.

Дүгнэлт:
Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтүүдээ логик дэс дараатай, оновчтой, тодорхой хэлбэрээр бичнэ.

Иш татсан бүтээл, ашигласан материал:
Энд зөвхөн өгүүлэд иш татсан бүтээлийг болон өгүүлэлд ашигласан бүтээлийг оруулна.
Ишлэл зүүлт хийх журмыг баримтална.

Товчлол:
Хэрэв өгүүлэл Монгол хэл дээр гарч байгаа бол товчлолыг англи дээр бичиж болно. Товчлолд өгүүллийн үр дүн болон дүгнэлтийг нягтлан товчилж, гадаад хэлээр бичсэн өгүүлэл бол монгол хэлээр бичнэ.

Өгүүлэлд тавигдах шаардлага

А. Техникийн шаардлага
• Фонд -Arial
• Үсгийн ендер -Size 12
• Мөр хоорондын зай - "1" буюу Single
• Цаасны формат А4/210x297 mm/
• Ашигтай талбайн хэмжээ margins Top 2 см, Botton 2 см, Left -2 см, right -2.5 см

Б. Агуулгад тавих шаардлага:
• Шинжлэх ухааны зохих түвшинд бичигдсэн
• Тухайн салбарын онол практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн байх.
• Агуулга нь сэдэвтэйгээ уялдсан байх.
• Эрдэм шинжилгээний хэл найруулгын зохих шаардлагыг хангасан байх.
• Өгүүлэлд шинэ санааг дэвшүүлсэн байх.
• Тулгамдсан асуудлыг дэвшүүлсэн эсвэл шинэ туршилт судлагааг нэвтрүүлсэн
• Ишлэл зүүлтийг зохих журмын дагуу хийсэн байх.
• Дүн шинжилгээ хийж тодорхой дүгнэлт гаргасан байх