Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан
Өгүүлэл худалдаалах үйлчилгээний журам
Энэхүү худалдааны журам нь цахим сангаар дамжуулан шинжлэх ухааны өгүүлэл худалдаалахаар байрлуулах тогтмол хугацаанд хэвлэгддэг шинжлэх ухааны сэтгүүл байрлуулах тохиолдолд мөрдөгдөнө.

I Шинжлэх ухааны өгүүлэл төлбөртэй байрлуулах
1.1 Тус цахим сангаар дамжуулан худалдаалж буй шинжлэх ухааны өгүүлэл нь зохиогчын эрхийн болон түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжуудын аль нэг заалтыг зөрчөөгүй байх.
1.2 Тус цахим сангаар дамжуулан худалдаалж буй шинжлэх ухааны өгүүлэл нь нэг зохиогчтой бол зохиогч өөрөө, олон зохиогчтой бол зохиогчид хоорондоо өгүүллийн үнийн талаар харилцан тохиролцож гаргасан шийдвэрийг хяналтын зөвлөл(espa@biology.mn)-д хүргүүлнэ.
1.3 Тус цахим сангаар дамжуулан худалдаалж буй төлбөртэй шинжлэх ухааны өгүүллийг хэрэглэгч худалдан авалт хийсэн тохиолдолд үнийн дүнгийн 10% үндсэн  төлбөрөөс суутгагдана.
  • Банкны гүйлгээний хураамж 2%
  • Цахим сангаар дамжуулан борлуулалт хийсэн үйлчилгээний хураамж 8%
1.4. Тус цахим сангаар дамжуулан худалдаалж буй төлбөртэй шинжлэх ухааны өгүүллийг хэрэглэгч худалдан авалт хийсэн тохиолдол худалдан авалт хийгдсэн тухай мэдээлэл цахим хаягаар очих ба өгүүллийн төлбөрийг ажлын 10 хоногт багтаан өгүүллийн зохиогчруу шилжүүлнэ.
1.5. Цахим санд төлбөртэй шинжлэх ухааны өгүүллийг байршуулсаны дараа анх тохиролцсон үнээ өөрчлөхөөр болсон тохиолдолд хяналтын зөвлөл (espa@biology.mn)-д урьдчилан мэдэгдэнэ.
1.6. Цахимд санд төлбөртэй шинжлэх ухааны өгүүлэл байршуулах болон түүнтэй холбоотой асуудлаар espa@biology.mn болон altantogtokh@biology.mn холбогдоно.

II Шинжлэх ухааны сэтгүүл оруулах
2.1 Шинжлэх ухааны сэтгүүл бүрийн мэдээллийг сэтгүүл эрхлэн гаргагчын өгсөн мэдээллийн дагуу аль болох дэлгэрэнгүй оруулна. Үүнд: Зохиогчийн тухай товч мэдээлэл, зураг, хэвлэлийн газар, хэвлэгдсэн он, ISBN, хуудасны тоо, хэвлэлийн формат, хэмжээ, сэтгүүлийн хамаарах ангилал, товч танилцуулга зэрэг орно.
2.2 Цахим санд шинээр сэтгүүл бүртгүүлж байгаа тохиолдолд сэтгүүлээс цахим санд оруулах материал, оруулах хугацаа болон бусад сэтгүүлтэй холбоотой асуудлаар цахим сангийн хяналтын зөвлөлтэй харилцан тохиролцсон байна.
2.3 Цахим санд шинжлэх ухааны сэтгүүлийн зөвхөн шинжлэх ухааны өгүүлэл, шүүмж болон бусад шинжлэх ухааны холбогдолтой мэдээ, материалууд орох бөгөөд төрөл бүрийн сурталчилгааны чанартай материал, редакцын зурвас зэрэг мэдээллүүдийг байршуулахгүй.
2.4 Сэтгүүлийн шинэ дугаар гарсаны дараах тогтмол хугацаанд сэтгүүлий цахим хувилбарыг ESPA-ийн хяналтын зөвлөлд хүргүүлэх бөгөөд сэтгүүлийг ажлын 3 хоногт багтаан цахим санд оруулна.