Electronic Scientific Paper Archive
Хан Хэнтийн Дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоолоо

Хан Хэнтийн дархан цаазат газар нь 3 аймгийн 8 сумыннутгийн 1,748,103.89 гаталбайг хамран оршдог.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар ДЦГ-ыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан үзэж онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн үндсэн 3 бүсэд хуваадаг. 

Хэнтийн нурууны баруун хэсгээс эх аван урсах Шарлан, Хонги, Ерөө голын эх, Хэнтийн нурууны баруун хэсгийн жодоон тайга, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим нутгийг хамруулан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн цэсийг өртгөтгөсөн байна.

Ингэснээр манай оронд ховор тархалттай жодоо мод бүхий тайгыг хамгаалах, нөхөн сэргээх боломж бүрдсэн юм. Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны дараа тэнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах дотоод бүсчлэлийг тогтоох шаардлагатай байдаг.

Хан Хэнтийн ДЦГ-ын өргөтгөл нь эзлэх талбайн хувьд том учир гадаргын тогтоц, ландшафтын онцлог, экосистемийн төлөөлөл, биологийн төрөл зүйл, тэдгээрийн тархалт, байршил, малчдын нутаг эзэмшилт, бэлчээр ашиглалт, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийн санал хүсэлт зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр өргөтгөлийн хэмжээнд дотоод бүсүүдийг тогтоосон бөгөөд тэдгээр нь нэг талаас хуучин байсан дотоод бүсүүдтэй хиллэх боломжгүй байсан.

Хэнтийн нурууны хотгор гүдгэрийн тархалт, онцлог, ландшафт, экосистемийн хэв шинжүүдийн төлөөлөл, хамрагдсан байдал, биологийн төрөл зүйл, шилжилт хөдөлгөөн, физик газарзүйн муж болон байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан ДЦГ-ын өнөөгийн мөрдөж буй дотоод бүсчлэлийг өөрчлөн ДЦГ-ын хэмжээнд дотоод бүсчлэлийг онгон бүс 4, хамгаалалтын бүс 1, хязгаарлалтын 1 бүстэй байхаар шинэчлэн тогтоолоо.

Онгон нийт 561068.8 га талбайтай, энэ нь ДЦГ-ын нийт талбайн 32.2 %-ийг эзлэх бөгөөд

  • Бурхан Халдун-Хэрлэнгийн (77967.7 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 4.5%)
  • Онон-Сүүхлэгийн (146891.8 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 8.4 %),
  • Туул-Минжийн (244082.4 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 14.0%),
  • Хаданцаа-Шарлангийн эхийн (92126.9 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 5.3%-ийг эзэлнэ) гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.

Онгон бүсэд ТХГН-ийн тухай хуульд заасны дагуу зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулж болно.

Хамгаалалтын 2 бүс нь 729986.1 га талбай буюу ДЦГ-ын нийт талбайн 41.8 %, хязгаарлалтын бүс 457049.0 га талбай буюу ДЦГ-ын нийт талбайн 26.1 %-ийг тус тус эзэлнэ.

Хамгаалалтын бүсэд ТХГН-ийн тухай хуульд заасны дагуу ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцлийг хангах, байгалийн хамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хязгаарлалтын бүсэд ТХГН-ийн хуулиар зөвшөөрөгдөх бүх үйл ажиллагаа явагдаж болно.

Бурхан Халдун уулыг алсаас харах аяллын маршрутыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-157 тоот тушаалаар баталсан. Энэ маршрутын дагуу Төв аймгийн нутаг Хойд хориудын постноос цааш Тарвагатайн Тэгсгэр уул хүртэл зөвхөн ердийн хөсгөөр аялах юм.

Эх сурвалж:  www.mne.mn