Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн цогцолбор газар орчмын 2009 оны температур, тунадасны жилийн явц

Н.Баттөр1, Б.Мөнхбат2
1ЦУОШГ, 2УЦУХ

Хураангуй

Энэхүү өгүүлэлд 2009 оны Хустай орчмын агаар, температурын жил, сарын дундаж, температур тодорхой заагуудыг дайрч өнгөрөх хугацаа, үргэлжлэх хоног, хур тунадасны жилийн нийлбэр, хоногт орсон хамгийн их хур тунадасны олон жилийн дундажтай харьцуулсан үр дүнгүүдийг тусган харууллаа.

Удиртгал

Агаарын температур
Агаарын температурын хуваарилалт, түүний хувьсал, өөрчлөлтийн зүй тогтлыг агаар мандлын дулааны горим гэнэ. Дулааны горим нь тухайн газар нутгийн уур амьсгалын голлох үзүүлэлтийн нэг юм. 2009 оны агаарын температурын жилийн дундажийг сүүлийн 13 жилийн дундажтай харьцуулж үзвэл 0.9 градусаар хүйтэн байна. Агаарын температурын жилийн явцыг хүснэгтээр болон графикаар харуулбал:

Агаарын температурын жилийн явцаас харахад IV, V, X сараас бусад саруудад сүүлийн 13 жилийн дундажтай харьцуулахад дундажаас 0.8-5.0 градусаар хүйтэн байжээ. Харин IV сард агаарын температурын дундаж 6.1 градус байгаа нь олон жилийн дундажаас 3.2 градусаар, V сарын агаарын дундаж температур 11.6 градус байгаа нь олон жилийн дундажаас 1.6 градусаар, X сард 0.5 градус байгаа нь олон жилийн дундажаас 0.2 градусаар тус тус дулаан байна. Олон жилийн дундажаас хамгийн их хэлбэлзсэн II сард 5.0 градусаар хүйтэн, IV сард 3.2 градусаар дулаан байсан байна. Жилийн хамгийн хүйтэн сар болох I сарын агаарын дундаж температур /-21.30С/, хамгийн дулаан сар болох VII сарын агаарын температурын дундаж /+18.00С/ байгаа нь олон жилийн дундажаас 1.0 градусаар хүйтэн байна. I сарын агаарын хамгийн бага температур, VII сарын агаарын хамгийн их температурын явцыг дараах зургаар харуулав.

I -р сард 4 удаа -300С-аас давж хүйтэрсэн, 7–р сарын хамгийн их температурын зургаас харахад +300С-аас давж дулаарсан өдөр 4 удаа тохиолдсон байна. Агаарын температурын хамгийн хүйтэн нь XII сарын 25-нд - 36.80С, харин хамгийн дулаан нь VIII сарын 3-нд +32.20С хүрч ажиглагджээ. Жилийн температурын агууриг 66.7 градус байна. Агаарын температурын явцыг бид ажиглалт хийсэн 14 жилийн байдлаар авч үзье.

Агаарын температурын олон жилийн явцаас харахад 1996, 2006, 2007 онууд хамгийн дулаан, 2003, 2005, 2008 онууд хамгийн хүйтэн байсан бол 2009 он мөн адил хүйтэн байна. 14 жилийн агаарын үнэмлэхүй их температур нь 1999 оны VII сард 38.00C, үнэмлэхүй хамгийн бага температур нь 2009 оны XII-р сард -36.80C хүрч ажиглагдсан байна. Агаарын температурын хоногийн дундаж өмнөх хоногоос 10 градусаар дулаарах, хүйтрэх үзэгдлийг эрс хүйтрэлт ба эрс дулааралт гэж үздэг. 2009 оны III сарын 12, VI сарын 19-нд эрс хүйтрэлт ажиглагдсан бол эрс дулааралт ажиглагдаагүй байна. Харин 00C – ыг давж хүйтэрсэн эцсийн цочир хүйтрэл агаар болон хөрсөнд VI сарын 20-нд ажиглагдаж агаарт -1.00C, хөрсөнд - 2.60C хүрч хүйтэрсэн ба эхний цочир хүйтрэл агаар болон хөрсөнд IX сарын 5-нд ажиглагдсан нь 2008 оныхтой харьцуулахад эхний, эцсийн цочир хүйтрэлт харьцангуй орой ажиглагдсан байна. 2009 оны агаарын дундаж температур тодорхой заагийг давж өнгөрөх хугацаа, тухайн заагаас дулаан байх хоногийн тоог тооцооллоо.

Хүснэгтээс харахад жилийн 198 хоног нь 00C –аас дулаан байна. Харин ургамал ургах хамгийн тохиромжтой үе буюу 100C-аас дулаан үе 126 хоног үргэлжилсэн байна.
Хөрсний гадаргын температур. Хөрсний гадаргын температурын жилийн дундаж 3.4 градус, хүйтний улирал болох XI-III сард -19.9,,,. -3.40C, дулааны улирал болох IV-X сард +2.8,,,. +22.50C байжээ. Үнэмлэхүй хамгийн бага температур XII сарын 25-нд -39.00C хүрч хүйтэрсэн бол үнэмлэхүй хамгийн их температур VII сарын 29-нд +54.00C хүрч дулаарсан байна.

Хөрсний гадаргын температурын явцаас 0 градусыг дайрч өнгөрөх хугацааг тооцож үзэхэд III 17- X 17 - ны хооронд байна. Хөрсний гадаргад 0 градусаас 214 хоног дулаан байсан байна.
Хур тунадас
Манай орны хувьд хүйтэний улиралд харьцангуй бага хур тунадас ордог ба жилийн тунадасны ихэнх хувь нь дулааны улиралд ордог онцлогтой. Судалгаанаас үзвэл / Ж.Алтанцэцэг, Н.Баттөр / Монгол орны ихэнх нутгаар жилийн нийлбэр тунадасны 85-90% буюу түүнээс ч их хувь нь дулааны улиралд ордог бол хүйтний улиралд жилийн нийлбэр тунадасны 6-15% нь ордог байна. Дулааны улиралд ордог тунадасны 60-70 гаруй хувь нь зөвхөн YI-YIII сард ордог байна. Тунадасны нийлбэрийн жилийн явцаас харахад энэ онцлог ч мөн давтагдаж байгаа ба олон жилийн явцтай харьцуулж үзвэл 2009 онд нилээд их тунадас орсон нь харагдаж байна. Энэ зун чийгийн хангамж сайтай байсан нь бидний судалгаагаар харагдаж байна. Бороо хур их байснаас гадна хур бороо нилээд эрт орсон нь зуншлагын байдалд сайнаар нөлөөлсөн.


2009 оны жилийн нийлбэр хур тунадас 340.1мм байгаа бөгөөд олон жилийн дундажтай харьцуулж үзвэл: 132.4мм-ээр буюу 63.74%-аар их хэмжээтэй байна. Үүнээс дулааны улирал болох IV-X сард орсон хур тунадасны хэмжээ 330.0 мм байна. Харин V сард олон жилийн дундажаас 1.7 дахин, VI сард олон жилийн дундажаас 1.6 дахин, VII сард олон жилийн дундажаас 1.8 дахин, VIII сард олон жилийн дундажаас 2.2 дахин их хур тунадас орсон байна. Хоногийн хамгийн их хур тунадас V сарын 08-нд 44.2мм тунадас орсон. Хур тунадасны жилийн явцаас харахад I, III, IX саруудад олон жилийн дундажаас бага хур тунадас орсон боловч дулааны улирлын хур тунадасыг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 139.6мм-ээр их хэмжээтэй буюу дундажаас 1.7 дахин их байна.

Дүгнэлт

  1. Агаарын температурын хувьд сүүлийн 13 жилийн дундажаас -0.9 градусаар хүйтэн байна. Агаарын температурын жилийн явцаас харахад IV, V, X сараас бусад саруудад сүүлийн 13 жилийн дундажтай харьцуулахад дундажаас 0.8-5.0 градусаар хүйтэн байжээ. Харин IV, V, X саруудад уг дундажаас 0.2-3.2 градусаар дулаан байсан байна.
  2. 00C –аас дулаан буюу дулааны улирал үргэлжлэх хугацаа 198 хоног үргэлжилсэн байна. Харин ургамал ургах хамгийн тохиромжтой үе буюу 100C-аас дулаан үе 126 хоног үргэлжилсэн байна.
  3. Жилийн нийлбэр хур тунадас 340.1мм байгааг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулж үзэхэд 63.74% -иар их тунадас орсон байна. Энэ зун чийгийн хангамж сайтай байсан нь бидний судалгаагаар харагдаж байгаа ба бороо хур ихтэй байснаас гадна хур бороо нилээд эрт орсон нь зуншлагын байдалд сайнаар нөлөөлсөн.

Хэлэлцүүлэх

  1. There is mean air temperature is -0.9 degree cooler than last 13 years average in th Hustai. Annual air temperature trend is shown all monthly averages are 0.8 - 5.00C cooler except April, May and October than last 13 years average. But average temperature is 6.10C in April which is 3.2 0C, and in May 11.60C, which is 1.60C warmer than last 13 years average.
  2. The warmer season /temperature higher than 00C/ was continued 198 days, growing degree days were /more than 100C/ 126 days.
  3. Annual preciptation was 340.1mm which is 63.74% higher than last 10 years sum. It is good enough for grass growth.

Иш татсан бүтээл

  1. Хустайн цаг агаарын тайлан / 2000-2006 он /
  2. БНМАУ-ын уур амьсгалын лавлах. II боть УБ. 1977. 144х.
  3. Б.Жамбаажамц “Монгол орны уур амьсгал” УБ. 1989. 267х.
  4. Дроздов О.Я Кобышева Н.В. и др “Климатология” Л. Гидрометеоиздат. 1989. с.450
  5. Ж.Алтанцэцэг, Н.Баттөр “Монгол орны хур тунадас, түүний олон жилийн өөрчлөлт” УБ.2005 он