Шинжлэх ухааны өгүүллийн цахим сан

Хустайн байгалийн цогцолборт газрын ургамалжлын төлөв байдал

Ц.Цэрэндулам1, Х.Оюунбилэг1, Б.Оюунцэцэг2
1ХЦГТ-ийн ургамлын биологич,  2МУИС, БФ, Ургамал судлалын тэнхим

Хураангуй

Ургамалжлын судалгааг олон жилээр хийж байгаа ба судалгаагаар бүлгэмдлийн зүйлийн бүрэлдэхүүн, ургац, бүлгэмдлийн бүтэц, ургамлын үзэгдэлзүй зэргийн ерөнхий төлөв, тэдгээрт илэрч буй солигдолт, цаашдын хандлага, мөн эдгээр үзүүлэлтүүдэд нөлөөлж буй хөрс, цаг уур, мал амьтны нөлөөлийг илрүүлэхийг зорьдог. ХБЦГ-ын зонхилох бүлгэмдлүүд дээр судалгааны 4 хашаанд зүйлийн бүрэлдэхүүнийг тогтооход 19 овгийн 42 төрлийн 52 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн. Бүлгэмдлийн зүйлийн бүрдлийн хувьд хамгаалалттай бүсийн дотор дунджаар 40 зүйл, орчны бүсэд үүнээс 12 зүйлээр бага байлаа. Энэ жилийн бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га байсан ба зуны дээд ургац 8-р сарын дунд 10 хоногт 15.9 ц/га байна.

Удиртгал

Манай орны 26%-ийг хээрийн экосистем эзлэн тогтдог онцлогтой бөгөөд цаг уурын өөрчлөлтөнд мэдрэмтгий байдаг. Судалгаа явуулж буй Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) нь Монгол орны төв хэсэгт оршин хялганат хээрийн төлөөлөгч болж байдгаараа онцлогтой. Хустайн ургамалжлын мониторингийн судалгааг 2003 оноос тасралтгүй үргэлжлүүлэн хйиснээр хялганат хээрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм. Хээрийн экосистем нь цаг уурын аливаа өөрчлөлтөнд мэдрэмтгий байдаг (Сэргэлэн, 2007) ба үүнийг судалснаар олон талын мэдээллийг цаг алдалгүй мэдэж түүний цаашдын хандлагыг илрүүлж, тохирсон арга хэмжээг авах боломжтой билээ.

Материал арга зүй

Ургамалжлын мониторингийн судалгааны аргазүйг Голландын эрдэмтэн Валис де Врайс болон Н.Манибазар (1993) нар боловсруулж, 2003 онд (Санчир, Бясгалан, 2003) Хустайн эрдмийн зөвлөлөөр батлуулсан аргазүйн дагуу явуулдаг. 2009 онд дээрхи аргазүйн дагуу 4-р сарын 24-өөс 9-р сарын 24 хүртэл сар бүрийн 4, 14, 24-ы өдрүүдэд судалгааны талбайнуудад явуулсан. Судалгааны аргазүйн дэлгэрэнгүйг 2008 онд хэвлэгдсэн “Тахь “ эрдэм шинжилгээний өгүүллүүд цувралаас үзэж болно.

Үр дүн

Цаг уурын төлөв байдал
Цаг уурын төлөв байдлаас харахад 2009 онд судалгааны сүүлийн 15 жилээс харьцангуй сэрүүн буюу 0.9°С хүйтэн жил болж өнгөрлөө. Гэхдээ 4, 5-р саруудад буюу ургамал ургаж эхлэх хугацаанд олон жилийн дундажаас өндөр температуртай байсан нь ургац эрт бүрэлдэх таатай нөхцөл болсон. Учир нь ургамал бүр ургахдаа харилцан адилгүй дулаан шаардах боловч дундажаар агаарын температур +5°С болоход ургамал ургах нөхцөл бүрдлээ гэж үздэг. Энэ оны байдлаар +5°С-ээс дээш дулаантай өдөр 187 тохиолдсон ба 4-5 саруудад хоногийн температурын хэлбэлзэл харьцангуй тогтвортой байжээ. Ер нь сүүлийн жилүүдийг харьцуулахад (Зураг 1) ургамал ургаж эхлэх хугацаа оройтож байгаагийн гол шалтгаан нь ургамал ургаж эхлэх хугацааны дулаан дутагдалтай байгаагаас болсон гэж үзэж байсан ба энэ жил хаврын саруудад дулаан байснаар ургамал эрт ургаж дээрхи таамаглал дэмжигдэж байгаа юм.

2009 онд хур тунадас 330.3 мм байлаа. Олон жилийн дундажтай харьцуулж үзвэл 123.3мм-ээр буюу 55.57%-аар их хэмжээтэй байна (Баттөр, 2009). 2003 онд ийм хэмжээний хур тунадас орж байсан мэдээ байгаа бөгөөд тухайн жилийн дундаж ургац 9.9 ц/га байсан. Энэ онд дундаж ургац 7.7 ц/га байсан байна. Үүний гол шалтгаан нь хур тунадасны хуваарилалт буюу оройтож орсонтой нь холбоотой гэж үзэж байна. Хур тундасны 60% нь 7-р сараас хойш орсон харагдаж байгаа бөгөөд үүний улмаас ургацад төдийлөн тохиромжтой нөлөөлж чадаагүй бололтой (Зураг2). 2003 оны хур тунадасны хуваарилалтаас харахад 5-р сард өндөр тунадас унасан үзүүлэлтээрээ 2009 оноос ялгаатай байжээ.
Бүлгэмдлийн зүйлийн бүрэлдэхүүн
ХБЦГ-ын зонхилох бүлгэмдлүүд дээр судалг аны 4 хашаанд зүйлийн бүрэлдэхүүнийг тогтооход 19 овгийн 42 төрлийн 52 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн. Үүнээс хамгийн олон зүйлтэй нь Poaceae (10), Asteraceae (8), Fabaceae (7) зэрэг овгууд байна. Хамгаалалттай бүсэд байрлах 3 талбайн хашаагүй бүлгэмдэлд дунджаар 40 зүйл ургамал тохиолддог. Энэ нь орчны бүсэд байрлах бүлгэмдлээс даруй 12 зүйлээр илүү байна (Зураг 3). Эндээс харахад хамгаалалтанд авснаар бүлгэмдэлийн зүйлийн баялаг нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Харин энэ онд хамгаалалтай бүлгэмдлүүдийн хашаатай талбай нь зүйлийн баялгаар хашаагүй талбайгаас бага байгаа нь орон зайн хязгаарлагдмал нөхцөлтэй нь холбоотой гэж үзлээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас 2006-2007 онуудад Haplophyllum dauricum (L.) G. Don., Glycyrrhi a uralensis Fisch., Oxytropis reverdattoi Jurtz., Thermopsis dahurica Czefr., Veronica incana L., Allium bidentatum Fisch., Potentilla muiltifida L., Potentilla tanacetifolia Willd. ex Svhlecht., Serratula centauroides L., Art misia frigida Willld., Astragalus brevifolius Ldb., Allium odorum L., Bupleurum bicaule Helm., Oxytropis oxyphylla (Pall.) DC, Potentilla sericea L., Serratula centauroides L. зүйлүүд жил дараалан ичмэл байдалтай байсан ургамлууд 2008, 2009 онуудад сэргэж гарч ирсэн. 2009 онд сэргэж ургаагүй ургамлуудыг экологийн бүлгийн хувьд авч үзэхэд 1-р талбайд өнжсөн зүйлүүдийн 11% нь чийгсүү-хуурайсаг, 66.6% нь хуурайсуу- чулуусаг, 22.2% нь хуурайсуу-эл сэг ургамал байлаа. Сэргэж ургасан 2 зүйл ургамал нь чийгсүү-хуурайсаг болон хуурайсуу чулуусаг ургамал байсан. 2 -р талбайд ургаагүй өнжсөн ургамлууд бүгд хуурайсуу-чулуусаг бүлгийн ургамал байлаа. Сэргэж ургасан ургамал нь хуурайсуу-элссэг ургамал байна. 3 -р талбайд ургаагүй өнжсөн ургамлын 0% нь хуурайсуу-чулуусаг, 10% нь чийгсүү-давссаг, 10% нь хуурайсуу-чийгсэг, 10% нь чийгсүү-хуурайсаг ургамал байна. Харин сэргэж ург сан ургамлуудын 66.6% нь чийгсүү-хуурайсаг, 33.3% нь хуурайсуу-чулуусаг ургамал байна. Эндээс харахад дээрхи 3 талбайд хуурайсуу-чулуусаг бүлгийн ургамлууд өнжиж, чийгсүү-хуурайсаг бүлгийн ргамал сэргэж ургасан нь харагдаж байна. Орчны бүсэд байрлах 4 -р талбайн хувьд өнжсөн бүх ургамлууд хуурайсуу- чулуусаг, хуурайсуу-элссэг ургамлууд байна. Мөн шинээр нэмж бүртгэгдсэн нэг зүйл ургамал нь хуурайсуу-чулуусаг бүлгийнх байлаа.
Бүлгэмдлийн бүтэц
Аж ахуйн бүлэг
Бэлчээрийн ургамлан нөмрөг жил жилээр өөрчлөгдөж ургамлын янз бүрийн бүлгүүд цаг уурын өөр өөр нөхцөл шаардаж байдагтай холбоотой. Бэлчээр дэх ургамлын зүйлийн бүрдлийг үетэн, алаг өвс, буурцагтан, улалж гэх аж ахуйн бүлгүүдээр ангилахад хамгаалалттай бүсэд үетэн 17%, алаг өвс 64%, буурцагтан 14%, улалж 5%, байлаа. орчны бүсэд үетэн 19%, алаг өвс 65%, буурцагтан 10%, улалж 6% Харин тоон харьцаагаар нь авч үзвэл хамгаалалттай газрын зүйлийн бүрдэл илүү байна. Аливаа бүлгэмдлийг хамгаалалтанд авснаар зүйлийн бүрдэл нэмэгдэхээс гадна хамгийн гол нь тухайн бүлгэмдлийн шимт чанар өндөртэй зүйлүүдийн зохист харьцаа хэвийн хэмжээнд хүрдэг. Хамгаалалтанд авснаар тухайн бүлгэмдлүүдийн хувьд мал бэлчээрлэлтийн дарамт буурснаар бүлгэмдэл өөрийн аясаар сэргэж байна (Зураг 4). Тухайн бүлгэмдэлд эзлэх хувиараа хамгийн өндөр нь алаг өвс үүний дараа үетэн, буурцагтан, улалж орж байгаа ижил зүй тогтол ажиглагдсан.
Насны бүлгүүдийн харьцаа
Ургах орчны нөхцөл сайжрах тусам ургамлан бүлгэмдэлд олон наст ургамлын оролцоо ихэснэ. Харин хөрсний ус чийгийн хүрэлцээ хомс хуурай хээрээс цөлийн хээр, цөлийн бүс рүү шилжихэд ургамал нөмрөгт нэг, хоёр наст ургамлууд нэмэгддэг зүй тогтолтой. Энэ нь үржлийн онцлог, хөрсөн дэх үрийн нөөцөөс ихээхэн хамаарна. Судалгааны талбайнууд дахь ургамлыг насны бүлгээр харьцуулахад олон наст зүйлүүд 88%, цөөн наст (нэг, хоёр наст) зүйлүүд 12%-ыг эзлэж байна. Харин орчны бүсийн бэлчээрийн 85%-ийг олон наст, 15%-ийг нь цөөн наст зүйл эзлэж байна. Ургамлын насны бүлгүүдийн хувьд олон настын харьцаа их байх тусам бүлгэмдэл сэргэж буйн шинж бөгөөд судалгааны талбайнуудад олон настын эзлэх хувь өндөр байгаа нь хээрийн хэв шинжийг илтгэх ба тоон харьцаагаар нь үзвэл хамгаалалттай бүсэд ургамал ургах орчин илүү таатай байгаагийн бас нэг жишээ болж байна.
Хавар сэргэж ургаж буй ургамлууд нь өмнөх оны олон настууд байдаг ба цаг уурын нөхцөл таатай байх тусам тэдгээр ургамлууд эрт сэргэж ургана. Ялангуяа хөрсний температур нэмэх утгатай байхад түүнд агуулагдах ус гэсэж сэргэх нахиа нь хөрсөнд хадгалагдаж байдаг үндэслэг ишт болон дэгнүүлт ургамлуудад хавар эрт сэргэж ургахад сайнаар нөлөөлдөг. Мөн эдгээр олон наст ургамлууд зонхилох хувийг эзлэх нь хээрийн нөхцөлд эрүүл бүлгэмдлийн шинж бөгөөд хамгаалалттай газарт орчны бүсээс илүү олон зүйлийн олон наст ургамал бүртгэгджээ.
Ургамлын амьдралын хэлбэр
Амьдралын хэлбэрээр нь ангилж (Зураг 5), үзэхэд хамгаалалттай талбайн ургамлын нийт 88% нь олон наст ургамал, 12% нь цөөн наст ургамал тохиолдож байна. Олон наст ургамлуудад дэгнүүлт 19%, үндэслэг ишт 9%, голлосон үндэст 37%, заримдаг сөөгөнцөр14%, сонгинолог үндэст ургамал 8%-ийг эзлэж байна. Орчны бүсэд цөөн наст ургамал 17%, олон наст ургамал 83% байгаагаас дэгнүүлт 21%, үндэслэг ишт 7%, голлосон үндэст 31%, заримдаг сөөгөнцөр17%, сонгинолог үндэст ургамал 7% эзлэнэ.
Хөрсний температур нь ургамал ургах хугацааны туршид хүчтэй нөлөөлнө. Төрөл бүрийн ургамлын үрийн өсөлт болон сэргэлтийн нахиа ургаж гарч ирэхэд тодорхой хэмжээний дулаан байх шаардлагатай бөгөөд энэ нь ургамал бүрд харилцан адилгүй байдаг. Хустайд 4-р сард хөрсний температур дунджаар 12.1°С байсан нь олон наст ургамлууд эрт ургаж гарч ирэхэд нэг таатай нөхцлийг бүрдүүлжээ. Хавар эрт сэргэж ургасан ургамлууд нь ихэвчлэн олон наст дэгнүүлт ургамлууд байсан нь үүнтэй холбоотой гэж үзэж байна.
Зонхилогч ургамлуудын үзэгдэлзүй
Үзэгдэлзүйн ажиглалтыг бүлгэмдлүүдийн зонхилогчид дээр хийсэн ба үүнд 5 зүйл ургамал хамрагддаг. (Зураг 6).
Цаг агаарын таатай нөхцөлд аливаа зүйл ургамал хөгжлийн үе шатаа түргэн гүйцээгээд аль болох эрт тайван байдалд ордог. Энэ үзэгдэл нь зуны сүүлээр цэцэглэдэг ургамлууд дээр ажиглагдаж байлаа. Тухайлбал зуны эхээр цэцэглэдэг ургамлуудын хувьд цэцэглэлт удаан үргэлжилж байсан бол зуны сүүлээр цэцэглэдэг ургамлын ихэнхи зүйлүүдийн хувьд цэцэглэлт нь богино хугацаанд үргэлжлээд хөгжлийн дараагийн шат руугаа орох хандлага ажиглагдсан.
Цэцэглэлтийн байдал
Судалгаа явуулж буй бүлгэмдэл бүрийн зүйлүүдийн цэцэглэх хугацааг харцуулбал энэ онд 6-р сарын сүүлийн 10 хоногоос 7-р сарын сүүлийн 10 хоногийн хооронд цэцэглэлтийн эрчим өндөр байсан хаврын эртэч ургамлууд гарч ирэхтэй холбогдуулан 5-р сарын дундуур эхний үе ажиглагдаж байна.
Энэ нь зөвхөн зонхилогчдын бус бусад зүйлийн хувьд ч мөн илэрч байсан. Энэ оны судалгааны талбайнууд дахь ургамлын цэцэглэлтийн муруйгаас харахад хавар эртийн, зуны дунд, зуны сүүлээр цэцэглэлтийн эрчим өндөртэй байна. Хавар эрт ургамлын цэцэглэлтийн эхний үед ургац эрчимтэй нэмэгдэжээ. Үүний дараа цэцэглэлтийн эрчим буурсан нь эргээд 6-р сарын эхээр тогтворжих хандлагатай болжээ. 6-р сарын дундаас цэцэглэлтийн эрчим сэргэж цаашид тогтвортой үргэлжлээд 8-р сарын 4-өөс цэцэглэлтийн эрчим буурчээ. Хамгаалалттай газрын доторхи бүлгэмдэлийг цэцэглэлтийн муруйн зураг дээрхи Талбай 1-3 төлөөлнө. Орчны бүс дэх бүлгэмдлийн (талбай-4) цэцэглэлт нь бусад талбайгаас бага байгаа бөгөөд хамгийн сүүлийн цэцэглэлтийн эрчим энэ талбайд ажиглагдсан. Хамгийн сүүлд цэцэглэлт ажиглагдсан ургамлууд нь ихэвчлэн шимт чанар муутай хөл газрын шарилж, луулийн төрлийн ургамлууд байлаа. Зонхилогчдын үзэгдэл зүйн үе шатуудыг олон жилээр харьцуулж үзэхэд бүлгэмдлийн зонхилогч ургамал үетний цэцэглэлтийн дараах шатанд, алаг өвсний цэцэглэлтийн шаттай хамгийн дээд ургац давхацдаг болох нь харагдаж байна.
Ургац
2009 онд бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га ба ургац бүрдэлтийг харахад 4-р сарын сүүлийн 10 хоногоос ургамал цухуйж, ургаж эхлэн 0.32 ц/га ургац бүрдүүлсэн байна. Зуны дээд ургац 8-р сарын дунд 10 хоногт 15.9 ц/га байлаа. Ургацын муруй 2 оройтой гарч байна (Зураг 8).
Ургацын байдалд цаг уур болон мал амьтны нөлөө хэр байгааг талбай тус бүр дээр хашаатай, хашаагүй хэсгүүдийн харьцуулсан мэдээнээс шалгаж үзсэн.
1-р талбай дахь ургацын гарц хашаатай болон хашаагүй талбайд ялгаагүй (Р>0.2238) байна (Зураг 9). Энэ нь тахь болон бусад өвсөн тэжээлт амьтны нөлөөлөлд бага өртсөнийг харуулж байна.
2 -р талбай дахь ургац ялгаатай (Р>0.0221) байна (Зураг 10). Энэ нь хааяа мал бэлчиж, малчдын нүүдлийн цуваа дамжин өнгөрч байдаг болохоор Хустайд байх тахь болон бусад өвсөн тэжээлт амьтанаас илүү малын нөлөө орсон байх талтай. 3 -р талбай дахь ургац ялгаагүй (Р>0.0722) байна (Зураг 11). Энэ талбайд зунаас бусад улиралд мал бэлчдэг ба бэлчээрт малын хөлийн дарамт сул нөлөө үзүүлдэг байна. 4 -р талбай дахь ургац ялгаатай (Р>0.0002) байна (Зураг 12). Орчны бүс дэх энэ талбайд жилийн дөрвөн улиралд мал тасралтгүй бэлчиж байдаг.
Хур тунадас, агаарын температураас ургац хэрхэн хамаарч байгааг үзвэл энэ онд 50C-тай өдрүүд 4-р сарын эхний арав хоногоос эхлэж 187 өдөр үргэлжилсэн. Дулааны улира болох 4-10 сард орсон хур тундасны хэмжээ 325.9 мм айна. 4-р сард хөрсний температур 50C-аас их байсан нь ургамал ургах таатай нөхцөл болж 4-р сарын сүүлийн 10 хоногт ургац бүрдсэн. 5-р сарын эхний 10 хоногт 46.2 мм хур тунадас унасан бөгөөд ургац бүрдэлт аажмаар өсч 8-р сарын эхний 10 хоогт 48.8 мм хур тунадас унасаны дараа дунд 10 хоногт ург цын дээд хэмжээ 16 ц/га-д хүрсэн байна (Зураг 13). Бэлчээрийн ургацын өөрчлөлтөд жилд унах хур тунадасны хэмжээ нөлөөлдөггүй, харин түүний улирал болон сараар хуваарилагдан унах хэмжээ илүү нөлөөлж байна.
Энэ оны бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га байсан ба олон жилийн дундаж ургацтай харцуулахад 0.3 ц/га-аар бага байна. Олон жилийн явцаас харахад ургац буурах хандлагатай харагдаж байгаа (Зураг 14) бөгөөд олон жилийн дундаж ургац 8 ц/га байна.
 

Дүгнэлт

  • Энэ жилийн бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га байсан ба зуны дээд ургац 8-р сарын дунд 10 хоногт 15.9 ц/га байна. Олон жилийн дундаж ургац 8 ц/га ба судалгааны жилүүдэд цаг уурын нөхцөл б йдлаас хамаара буурах хандлагатай ажиглагдаж байна. • Зонхилогчдын үзэгдэл зүйн үе шатуудыг олон жилээр нь харьцуу ж үзэхэд бүлгэмдлийн зонхилогч ургамал үетний цэцэглэлтийн дараах шатанд, алаг өвсний цэцэглэлтийн шаттай хамгийн дээд ургац давхацдаг болох нь тогтоогдсон.
  • Олон жилийн дундажаас 0.6°С бага дулаантай байсан ба ургамал ургаж эхлэх хугацаанд буюу 4-р сарын сүүлч, 5-р сар н эхээр олон жилийн дунджаас өндөр температуртай байсан нь ялангуяа олон настууд  эрт сэргэж ургах шалтгаан болсон.
  • Талбай бүрт өвсөн тэжээлтний нөлөө байгаа эсэхийг шалгахад гэрийн мал бэлчээрлэдэггүй талбайнууд болон 1,3-р талбайд нөлөөлөлгүй, тууврийн замд байрлах 2 болон орчны бүсэд байрлах 4-р талбайнуудад өвсөн тэжээлний нөлөөлөл байгаа нь харагдаж байна. Иймээс Хустайн бэлчээрт зэрлэг амьтад төдийлөн нөлөөлөхгүй байгаа бөгөөд гэрийн малын нөлөө их байна гэж үзэж болохоор байна.

Иш татсан бүтээл

  1. Баттөр Н., 2009. Хустайн нурууны цаг уурын төлөв байдал. Судалгааны тайлан.
  2. Булган А., 2001. Мониторингийн судалгааны арга зүй. Хустай.
  3. Виткевич В.И., 1968. Хөдөө аж ахуйн цаг уур. УБ.
  4. Грубов В. И., 2008. Монголын гуурст ургамал таних бичиг. УБ.
  5. Жигжидсүрэн С., 2003. Монгол орны малын тэжээлийн ургамал. УБ.
  6. Жигжидсүрэн С., 2005. Бэлчээрийн менежмент. УБ.
  7. Манибазар Н., 1996. Хустайн нурууны ургамал, ургамалжлын судалгаа. ”Тахь” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ.
  8. Манибазар Н., Валлис де Вриес М.Ф., 1999, Буур ботуулэвшил-Festucetum sibiricae ass. Nova. “Тахь” эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл. Хустай.
  9. Санчир Ч., Баясгалан Д., 2003. Хустайн Байгалийн Цогцолборт газарт ургамалжилт, ургамлын аймгийн мониторинг хөтлөх аргазүй. Хустай.
  10. Сэргэлэнхүү Ж., 2007. ХБЦГ-ын ургамалжлын төлөв байдал. Хустай.
  11. Түвшинтогтох И., 2005. Геоботаник. УБ.
  12. Öýãìèä Ø., 1969. Ìîíãîë îðíû ôèçèê ãàçàðç¿é. ÓÁ.
  13. Ýíõýý, Ä., Áàíäè, Í. 1999. Õóñòàéí íóðóóí äàõü òàõèéí áýë÷ýýðèéí óðãàìëûí èäýìæ”. Сóäàëãààíû òàéëàí.