Electronic Scientific Paper Archive

Хустайн Байгалийн Цогцолборт Газар дахь экосистемийн судалгааны тойм

Профессор Намхайн Банди ”Хустайн цогцолборт газар” төв. takhi@hustai.тn

Abstract

Монгол орны ургамал газар зүйн дүүрэглэлээр Монгол- Дагуурын хэмээгдэх дүүрэгт харъяалагддаг, хээр рүү түрж орсон ойт хээрийн урд зах, говь цөлийн илэрхийлэл элсэн толгод бүхий байгалийн өвөрмөгц тогтоцтой Хустайн нуруунд 1992 оноос тахь адууг сэргээн нутагшуулж, 1993 онд улсын тусгай хамгаалалтанд оруулж, тус цогцолборт газрын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулснаас хойш энд хийгдсэн экосистемийн тал бүрийн судалгаа, тэдгээрийн зарим үр дүнгээс энэхүү өгүүлэлд тоймлон тусгав. Тус цогцолборт газрын нутаг дэвсгэрт 456 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг, 44 зүйл хөхтөн, 16 зүйл загас, усны амьтад, 2 зүйл хоёр нутагтан, 3 зүйл мөлхөгч, 386 зүйл шавьж, 217 зүйл шувуу бүртгэгджээ.

Introduction

Дэлхийн цаг уурын дулаарал, хүний болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр экосистем ихээхэн өөрчлөгдөж буй өнөө үед экосистемийн бүхий л элементүүдийн төлөв байдлыг өргөн хүрээтэй судлах нь түүний өөрчлөлтийн чиг хандлага, учир шалтгааныг тогтоох, зайлшгүй шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь байгальд учруулах хүний элдэв сөрөг нөлөөллийг багасгаж байгаагийн учир экосистемийн тал бүрийн судалгаа хийх таатай орчин билээ.
Хээрийн бүс рүү түрж орсон ойт хээрийн урд зах, бас говь цөлийн төрхийг харуулсан элсэн довцогууд бүхий байгалийн өвөрмөгц тогтоцтой Хустайн нурууг 1993 онд улсын тусгай хамгаалалтанд хамааруулснаас хойш эндэхийн экосистеийг судлах ажил эхэлж, эдүгээ хүртэл үргэлжилж байна. Манай судалгааны гол зорилт нь нэгдүгээрт ХБЦГ дахь биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, тархацын байдлыг тодорхойлох, хоёрдугаарт экосистемийн зарим гол элементийн төлөв байдлыг олон жилээр хянах, гуравдугаарт ХБЦГ-т нутагшуулж буй тахь адууны дасан зохицолт, зэрлэгших явцыг судлах явдал юм.

Material and Methods

Энэхүү өгүүлэлд тус байгалийн цогцолборт газарт 1993-2007 онд хийгдсэн экологи, биологийн судалгаанууд, тэдгээрийн зарим гол үр дүнгээс тоймлон тусгалаа.

Result

Хөрс

  1. Хустайн нурууны хөрсөн бүрхэвч (О.Баттулга 1998)
  2. ХБЦГ-ынхөрснийзариммикроэлементийнхангамж(О.Батттулга, О.Батхишиг)
  3. ХБЦГ-ын хөрсний элэгдэл, эвдрэл (Б.Дорж, О.Баттулга)
  4. ХБЦГ -д цэвдэгийн тандалт хийсэн нь (Шархүү 2007)
Үр дүнгээс
  • Хустайн нуруу нь уулын хар шороон, уулын хар хүрэн, нугын бараан зэрэг 5 хэв шинжийн хөрстэй.
  • Хустайн нурууны хөрсөнд манган, зэс, цайр, хром, хар тугалганы агууламж хэвийн, кобальт арай илүүвтэр, никель уулын хөрсөнд бага (3.3-9.8 мг/кг), нугын хөрсөнд их (29-70 мг/ кг) байна.
Ус
  1. Хустайн нурууны гадаргын усны нөөц. Г.Өлзийбаяр, С.Төмөрчөдөр 1999
  2. ХБЦГ-ын усны чанар, найрлага. (С.Энхтуяа)
  3. ХБЦГ-ын усны тэнцэл. (Д.Даваа нар 2003-2007)
  4. Туул голын усны горим, бохирдолт. (Ч.Жавзан нар2006)
 
Үр дүнгээс
  • Хустайн нуруу дахь Баян, Тариат, Алтганат, Урт, Жаргалант, Уст булгуудын урт 0.45-1.2 км, ундарга нь зун 1.88-7.5 л/с.
  • Хустайн нуруун дахь гадаргын ус ерөнхийдөө гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд зөөлөн, цэнгэг бөгөөд унданд хэрэглэхэд тохиромжтой. Урт, Баян, Алтганатын булгийн усанд бохирдолтын үзүүлэлтүүд стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү байна. (С.Төмөрчөдөр 1999)
Баян булгийн усыг гадаргын усны цэврийн зэргийн ангиллын мормтой харьцуулахад “бохирдолт багатай гэсэн ангид багтаж байна. (Д.Даваа 2007)

Ургамал, ургамалжил
  1. ХБЦГ-ын гуурст ургамлын цэс (Н.Манибазар, А.Булган, Д.Болормаа, А.Дүгэрлхам, Ж.Сэргэлэнхүү)
  2. ХБЦГ-ын балт ургамлын зүйлийн бүрдэл (Г.Очирбат 1999)
  3. ХБЦГ-ын эмт ургамлын тархалт арви Ж.Санжид 1999
  4. ХБЦГ-ын хаг ургамал (О.Энхтуяа 2001)
  5. ХБЦГ-ын хөвд (Ц.Цэгмэд 2002)
  6. ХБЦГ-ын мөөг ( Н.Хэрлэнчимэг 2001-2002)
  7. ХБЦГ-ын ойн төлөв байдал (Ж.Цогтбаатар.Г.Цэдэндаш, Ч.Доржсүрэн нар)
  8. Хустайн нурууны бэлчээрийн бүтэц, бүрэлдэхүүн, ургац (С.Цэрэндаш 1999, 2003)
  9. Хустайн нурууны бэлчээрийн бүтээмж (Д.Болормаа2005)
  10. ХБЦГ-ын бэлчээрийн зураглал (Г.Цолмон Ч.Содномцэрэн, Н.Манибазар нар 1997-1999)
  11. ХБЦГ-ын зонхилох зүйл ургамлын шимт чанар (Д.Болормаа2006)
  12. ХБЦГ дахь ойн өнөөгийн төлөв байдал(Г.Цэдэндаш2003)
  13. ХБЦГ-ын хусан ойг нөхөн сэргээх боломж (Г.Цэдэндаш 2006- 2007)
  14. Тарвага ургамалжлын зонхилох бүлгэмдэлд нөлөөлөх нь (Т.Тодгэрэл 2000)
Үр дүнгээс
  • Хустайн нуруунд 63 овог, 237 төрөлд хамаарагдах 456 зүйл гуурст ургамал ургадаг.
  • 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг бүртгэгдсэн.
  • Үүнээс 41 овгийн 126 төрөлд хамаарах 236 зүйл нь балт, тоост ургамал, 221 зүйл нь эмт гуурст ургамал бөгөөд хүнсэнд хэрэглэдэг 17 зүйл ургамал ургадаг.
  • Ургамлан нөмрөгийн биомасс бэлчээрийн төрлөөс хамааран 6.8- 22.4 ц/га -д хэлбэлзэнэ.
  • Уур амьсгалын дулаарал, түймэр, хөнөөлт шавьжийн нөлөөгөөр ХБЦГ-ын хусан ой улиангаран хэв шинжээр солигдож байна.
  • Хустайн нурууны ургамал жил тутам хуурайших хандлагатай байна.
Цаг уур
1.ХБЦГ-ын цаг уурын тойм
Үр дүнгээс
  • 2007 оны агаарын дундаж температур сүүлийн 12 жилийн дунджаас 1.3 хэмээр дулаан байв.
  • 2007 оны 1Ү-Х сард 107.9 мм тунадас орсон нь сүүлийн 8 жилийн дундажтай харьцуулахад 44.6 хувь бага байна.
Амьтад
  1. ХБЦГ-ын зэрлэг туруутан амьтдын тархац, нягтшил (Ханс Ховенс, Т.Тодгэрэл, Д.Өсөхжаргал, Т.Батбаатар 1993- 2007)
  2. ХБЦГ дахь халиун буга (Х.Тунгалагтуяа, Т.Тодгэрэл, Д.Өсөхжаргал 1997-2007)
  3. Туул гол дахь усны амьтад (А.Дулмаа)
  4. ХБЦГ дахь тарваганы тархац, нөөц (Ж.Батболд, Т.Тодгэрэл 1996-1999)
  5. ХБЦГ дахь хоёр нутагтан мөлхөгчид (Х.Мөнхбаяр 1994)
  6. ХБЦГ-ын экосистемд чонын нөлөө (Х.Тунгалагтуяа)
  7. Ойн хортон шавьжийн төрөл зүйл хөнөөл (Н.Цагаанцоож 2001)
  8. ХБЦГ-ын жижиг хөхтөн амьтдын бүлгэмдэл (Н.Батсайхан 2000-2007)
  9. ХБЦГ-ын шавьж (Б.Нансалмаа 1997)
  10. ХБЦГ-ын булцуу сахалт эрвээхэйн бүлгэмдэл (Ч.Гантигмаа 2006-200)
  11. ХБЦГ-ын шоргоолжны зүйлийн олон янз хэлбэр (У.Айбек 2006-2007)
  12. ХБЦГ-ын шулуун далавчит шавьжийн бүлгэмдэл (Мөнхбат 2006-2007)
Үр дүнгээс
  • ХБЦГ-т 7 баг, 16 овогт хамаарагдах 44 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн.
  • 2006    онд      ХБЦГ-т нэг өдөр 604 буга биечлэн тоологдсоноос гадна аргаль хонь, янгир ямаа, цагаан зээр, хар сүултий, бор юрөөс, зэрлэг гахай зэрэг өвсөн тэжээлтэн, сааралчоно, шар үнэг, хярс үнэг, мануул мий, шилүүс мий, халздай дорго зэрэг мах идэшт хөхтөн амьтад цөөн тоогоор байнга тохиолддог.
  • 2 зүйл хоёр нутагтан, 3 зүйл мөлхөгч илрүүлсэн.
  • Туул голын ХБЦГ-т хамаарах хэсгээс 5 баг, 10 овгийн 16 зүйл загас бүртгэгдсэн.
  • 10 багийн 90 овогт багтах 386 зүйл шавьж илэрсэн.
  • Хустайн нуруунд 3 овгийн 21 төрлийн 36 зүйл шулуун далавчит шавьж тэмдэглэгдлээ.
  • Монгол орны шоргоолжны зүйлийн бүрдэлд урьд өмнө тэмдэглэгдээгүй Ргоformica epinotalis хэмээх шоргоолж Хустайд тэмдэглэгдсэн.
  • ХБЦГ-ын нутаг дэвсгэрийн 25.7 хувьд тарвага тархсан, 1 га-д дунджаар 1.16 тарвага ногдоно. Нэг тарч жилд дунджаар 3.83 мөндөл төрүүлнэ.
Шувууд
  1. ХБЦГ-ын шувууд (А.Болд, Ш.Болдбаатар, Сумъяа, Н.Цэвээнмядаг Х.Тунгалагтуяа 1994-1999)
  2. ХБЦГ-т өвөлжиж буй шувууд (Ш.Болдбаатар 2007)
  3. Махчин шувууд (Б.Нямбаяр 2005-2006)
 
Үр дүнгээс
  • ХБЦГ-т 16 баг, 40овгийн 217 зүйл шувуу бүртгэгдэв. Тэдгээрийн 169 зүйл нь нүүдлийн 48 зүйл нь суурин амьдралтай.
  • 2003 онд Хустайд төрсөн тас 2004 оны I сард БНСУ-д нүүдэллэн очсон байв.
  • Хустайд тэмдэглэгдсэн Хар өрөвтас шувуу тэр жилдээ Непалд очив.
 Тахь
  1. Сэргээн нутагшуулж буй тахь адууны дасан зохицолт, популяцийн байдал (Н.Банди, Б.Мөнхцог, А.Энхтөр, Д.Өсөхжаргал 1993-2007)
  2. Суллахаас өмнөх ба дараах үеийн тахийн зан төрх (Лее Войд 1996, 2000)
  3. Тахийн тарга хүчинд нөлөөлөн хүчин зүйлс (А.Энхтөр2005)
  4. Цаг агаарын байдал тахийн зан үйлд нөлөөлөх нь (Д.Тэмүүлэн, Ц.Мөнхбат1997, 2000)
  5. Тахийн эктопаразит (Б.Цэдэв, Д Тамара 1996)
  6. Тахийн гельмент (Г.Шархүү, О.Уламбаяр 1999)
  7. Тахийн бэлчээрийн ургамлын идэмж (Д.Энхээ 1997-1998)
  8. Бэлчээрийн ургамалжилд тахийн нөлөө (Мария Ван Стаалуунен 2005)
  9. Зэрлэгшүүлж буй тахийн зан авир (Сарах Кинг 2000)
  10. Тахийн бэлчээрээс идэх тэжээлийн хэмжээ шингэц (Б.Баасанжалбуу 1997
  11. Хустайн нуруунд нутагшуулж буй тахийн экологийн зарим асуудал (Э.Мөнхжаргал, О.Үүрийнтуяа 2002-2004)
  12. Хустайн нуруунд нутагшуулж буй тахийн удам гарваль (Д.Болормаа, Н.Банди 2002)
  13. Тахийн азарга, үрээний сүргийн зан үйлийн онцлог (Ж.Сэргэлэнхүү, П.Ганхуяг, Т.Батбаатар 2001-2004)
  14. ХБЦГ-т нутагшуулж буй тахийн байршил нутаг, амьдрах орчны ашиглалт (Д.Нандинцэцэг 2006-2007)
 Үр дүнгээс
  • Байдсан гүүний 23.8 % нь 3 настайдаа, 71.4 % нь4, 4.8 % нь 5 ба түүнээс дээш настайдаа унагалж эхэлж байна.
  • Залуу тахийн гадаад орчиндоо дасан зохицох чадвар нас ахьсан тахийнхаас илүү сайн байна. Тухайлбал гадаадаас тээвэрлэж авчирсан эхний жилд 2-5 настай 61 тахийн 19.6 % нь хорогдсон байхад 6-гаас дээш насны тахийн 23 тахийн 65.2 % нь хорогдов.
  • Тахь зуны улиралд хоногт дунджаар 21.03 кг ногоо буюу 6.73 гэжээлийн нэгж бүхий тэжээл идэж байна.

Discussion

  1. ХБЦГ-т экосистемийг бүхэлд нь үндсэндээ хамарсан цогц судалгаа хийгдэж байна.
  2. Цаг уур, усны тэнцэл, ургамалжил, хөрсний дулааны горим зэрлэг амьтдын байршил тоо толгойн хөдлөл зүй зэрэп хийж буй цэнэл судалгааг цаашид олон жилээр тогтвортой үргэлжпүүлэх нь байгальд гарч буй өөрчлөлтийг илрүүлэх боломж бүрдүүлнэ.
  3. ХБЦГ байгалийн боломж, ажиллах нөхцлийн хувьд экологи, экосистем, биологи, байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгааны төв байх боломжтой.

Reference

  1. Тахь (эрдэм шинжилгээний өгүүллүүд) № 3, 4, 5, 6, 7 1996, 1999, 2002, 2004, 2006.
  2. Хустай төвд хийсэн судалгааны ажлуудын нэгдсэн тайлангууд. 1999-2007